Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлж эхлүүлэхээс өмнө тогтоосноор төслийн болон бодлогын арга хэмжээний төлөвлөлтийг байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх явцад гол болон болзошгүй сөрөг нөлөөллийн улмаас орчны хувьсал өөрчлөлт, бохирдол доройтлыг бодитойгоор тогтоох, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, төслийн нөлөөлөлд өртөгсөд, сонирхогч талуудыг бодитой мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой.
1. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь стратегийн болон хуримтлагдах нөлөөллий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, үнэлгээний үр дүнг харгалзан үзэх үндсэн бичиг баримт болдог.
2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан хийлгэх бегеед шаардлагатай тохиолдолд БОАЖЯ-нд хандан чиглэл гаргуулж болно.
3. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ.
4. БОАЖЯ, эсхул аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, үр дүнг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргана. Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нелеелех байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу БОАЖЯ эсхул аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хандан еренхий үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахдаа төлөв байдлын үнэлгээний тайланг заавал хавсаргана.