Байгаль орчин нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
Байгаль орчин нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа нийгэм-эдийн засгийн нөлөөллийн асуудлыг ажлын удирдамжид зайлшгүй авч үзэн нийгэм эдийн засгийн нөлөөллийг үнэлэх нийгэм эдийн засагт сөрөг нөлөө багатай хувилбарыг тодорхойлох асуудлыг тусган боловсруулдаг бөгөөд нийгэм эдийн засгийн нөлөөллийг тодорхойлоход олон улсын мөрддөг нийтлэг шаардлага ,банк санхүүгийн байгууллагаас тавьдаг шаардлагуудыг хангах зарчим баримталдаг.
- Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдалд тоон ба чанарын шинжилгээ хийх
- Орон нутгийн санал хүсэлтэд үндэслэсэн судалгааны өгөгдлийг боловсруулах
- Иргэд олон нийт, орон нутгийн удирдлагын саналд дүн шинжилгээ хийх
- Төслийн хэрэгжилтийн үр дүнд бий болох эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийг судлах
- Төслийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй сөрөг нөлөөллийн шалтгаан, үр дагаврыг үнэлэх
- Төсөл хэрэгжсэн шинэ орчин нөхцөлд дасан зохицох хөтөлбөрийн шаардлагыг тодорхойлох, үнэлэх
- Нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжит хувилбарыг дэвшүүлэх зэрэг орно.