Байгаль орчны стратеги үнэлгээ
Байгаль орчны стратеги үнэлгээ.
Улс, бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох. Үнэлгээ хийлгэх хугацаа Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө Байгаль орчны стратегийн үнэлгээг дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Стратегийн үнэлгээг улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбер, телевлегее боловсруулах явцад тухайн асуудлыг хариуцсан салбарын яам санаачлан хийлгэнэ.
2. Стратегийн үнэлгээ хийхийн өмнө бодлого, хегжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа салбарын яам, стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага хамтран ажлын удирдамжийн төслийг боловсруулж, БОАЖЯ-нд хүргүүлж ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл авна.
3. БОАЖЯ-аас өгсөн санал, чиглэлийг үндэслэн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам стратегийн үнэлгээний ажлын удирдамжийг батална.
4. Стратегийн үнэлгээг БОАЖЯ-аас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор боловсруулж тайлан гаргана.
5. Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон БОАЖЯ нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, ажлын 14 хоногийн хугацаанд олон нийтээс санал авна.
6. Олон нийтийн санал, стратегийн үнэлгээний тайлан, түүний ур дунг бодлого, хегжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хэрхэн тусгасан тухай тайлен, дүгнэлтийн төслийг БОАЖЯ-нд ируулж Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд стратегийн үнэлгээний дүгнэлтийг тухайн бодлого, хегжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх Засгийн газрын хуралдаанд хамтатган танилцуулж, шийдвэр гаргуулна.