ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД 50 ГАРУЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ХАМРАГДЛАА

  • 2023-11-23
✅Азийн сангийн хэрэгжүүлж буй "Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид дараах сэдвийн хүрээнд сургалтад хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа.
📌"Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт",
📌"Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа анхаарах асуудлууд", 📌"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүнд тавих хяналт" гэсэн сэдвийн хүрээнд Салбарын хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, дадлага ажиллан, зөвлөгөө мэдээлэл өгөв.