БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН II ЧУУЛГАН”-ЫГ УГТСАН САЛБАР ХУРАЛДААН, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ӨРНӨЖ БАЙНА
Чуулганы салбар хуралдаанууд БОАЖЯ болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийн аргачлал, шинэчлэл,
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн төлөвлөлт,
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтын төлөвлөлт хийх аргачлал,
Менежментийн үр ашигт байдлын үнэлгээний журмын төсөл,
Биологийн олон янз байдлын мониторингийн мэдээллийн сан (БИОСАН) танилцуулга,
Смарт программ ашиглан амьтны тооллого, судалгаа мониторинг хийх нь,
Тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг тогтооход зэрлэг амьтдын дохио дамжуулагчийн мэдээлэл ашиглах нь,
Олон улсад байгаль хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ,
Монголын байгаль хамгаалагчдын холбооны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,
Байгаль хамгаалагчдын осол, гэмтлийн бүртгэл, олон улсаас дэмжлэг авах боломж,
Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагчдад өгөх урамшууллын танилцуулга
Зэрлэг амьтны хууль бус худалдааны төсөл зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл солилцон, санал, хэлэлцүүлэг өрнүүлнэ.