Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд болон Монголбанк хамтран өнгөрсөн онд “Тэрбум мод сан”-г байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор байгуулсан билээ. Сангийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт хийх, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдэд грант санхүүжилт олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 2022 оны 10-р сард зарласан.

онгон шалгаруулалтыг байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүүгийн чиглэлийн 24 салбарын экспертүүдээс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хорооны оролцоотойгоор хийлээ.



