МОНГОЛ УЛСАД 2026 ОНД БОЛОХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ /СОР17/-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА ДЭМЖИН АЖИЛЛАНА

  • 2023-12-04
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 онд Монгол Улсад зочлох урилгыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиауд уламжлан, гардууллаа. Үүний хариуд 2024 онд багтаан Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2026 онд болох Конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэхээр тогтов. Монгол Улсын хувьд COP17-ийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангахад шуурхай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн, тус бага хурлын үеэр бэлчээр, говь хээрийн бүсийн холбоо бүхий асуудал, шар шороон шуургыг тэргүүлэх чиглэлд авч үзэж, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа үзүүлэх нь үр дүнтэй байх талаар зөвлөв.
✅Уулзалтын төгсгөлд Их хорийн Даян дэлхийн газрын санаачилгын зохицуулах албатай хамтран ирэх жил Монгол Улсад COP17-ийг угтан цөлжилт, газрын доройтлын чиглэлээр үр дүнтэй, технологид тулгуурласан шийдлийг танилцуулсан, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа бататгасан арга хэмжээ зохион байгуулахаар тогтов.