Уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, түүний ирээдүйн төсөөлөлд цэвдэг асуудал хэрхэн тусаж байгаа вэ...

  • 2023-12-06
Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3%-д цэвдэг ямар нэг хэмжээгээр тархдаг бөгөөд цэвдгийн тархалтаараа манай улс ОХУ, Канад, АНУ, БНХАУ-ын дараа дэлхийд тавдугаарт ордог байна.
✅Монгол орон нь газарзүйн байршилаараа Сибирийн цэвдэгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд эмзэг, мэдрэмтгий байдаг.
✅Цэвдгийн тархалтын боломжит талбай сүүлийн 45 жилийн (1971-2016) хугацаанд Монгол орны цэвдгийн тархалтын боломжит талбайн хэмжээ 33.7%-аар буурсан болно. Мөн цэвдгийн өмнөд хил Хэнтийн нурууны хэсэгт 178км, Хангайн нурууны хэсэгт 94км хойш шилжсэн бол Алтай нурууны хэсэгт 240-900 м дээш шуугдсан байна. Монгол орны цэвдгийн талбай 2050 оны үед 33-61%-аар буурахаар төсөөлөгдөж байна.